АЙМГИЙН ИТХ-ЫН НИЙГМИЙН БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО БОЛОН БАЙГАЛЬ ОРЧИН, ХОТ СУУРИН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН ХОРОО СУАЖЗГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлогын хөгжлийн хороо болон Байгаль орчин, хот суурин, дэд бүтцийн хөгжлийн хорооны төлөөлөл 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа.
Уулзалтын үеэр салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн өнөөгийн байдал, 2025 онд хэрэгжүүлсэн ажил, хөтөлбөрүүдийн үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл сонсож, харилцан санал солилцов. Тухайлбал, соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэх, залуучуудын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулга хийв.
Мөн уулзалтын хүрээнд салбарын өмнө тулгамдаж буй санхүүжилт, хүний нөөц, дэд бүтэц болон материаллаг орчны асуудлуудыг хэлэлцэж, цаашид байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, шаардлагатай дэмжлэгийг шат шатанд хүргэх талаар ИТХ-ын төлөөлөл байр сууриа илэрхийллээ. Шаардлагатай тохиолдолд эдгээр асуудлыг ИТХ-ын хуралдааны хэлэлцэх асуудалд оруулж, шийдвэрлүүлэхээр санал нэгдэв.
Аймгийн ИТХ-ын хороодын газар дээрх ажил энэ салбарын бодлого, үйл ажиллагааг бодитой үнэлэх, үр дүнтэй шийдвэр гаргах, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой боллоо.

You May Also Like