“БҮРГЭДИЙН БАЯР-2025” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2025 оны 09 дүгээр сарын 24 ний өдрийн А/726 тоот захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж Буянт сумын Шар нуурын “Хойлог толгой”, Бугат сумын Чандмань толгойн “Саят талбай” зэрэг газруудад 26 дахь жилдээ аймгийн “Бүргэдийн баяр-2025” наадам амжилттай зохион байгуулагдлаа. Уг наадмын хүрээнд Бүргэдээ биедээ дасгасан байдал, Шырга, Угсаатан, Казах ард түмний үндэсний тоглоом наадгай, Кыз хуар, Тенге илү/зоос шүүрэх/, Көкбар/ Тулам булаалдах/, Айтыс/харилцаа дуу, Сур харваа, Асаг ату/Шагайн харваа/, Жороо морны уралдаан зэрэг уламжлал өв, соёлыг сурталчлах арга хэмжээнүүд зохион байгуулагдав. Тус баярыг гадаадын 1000, дотоодын 1500 гаруй аялагчид зорин ирж оролцов.
“Бүргэдийн баяр” наадамд Угсаатны өв, соёлыг сурталчлах хүрээнд аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын хүндэтгэлийн гэрээ барьж, гадаад, дотоодын аялагчдад нутгийн брэнд бүтээгдэхүүнээр идээний дээжээ барьж, Казах эсгий гэр хийх арга ухаан, үндэстний гар урлалыг сурталчлан, Казах шувуулахуйн холбоотой хамтран зохион байгуулав.

You May Also Like