Олон улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан Аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын газартай хамтран “Гэр бүлээрээ гэрэлтэй” өглөөний кофетэй уулзалтыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хүндэт зочноор Аймгийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол оролцож, “Гэр бүлийн үнэ цэнэ” сэдвийн хүрээнд өөрийн бодит туршлага, үнэт зөвлөгөөг өгч, залуучуудын сонирхсон асуултад хариулт өглөө.
Энэхүү уулзалтад залуу гэр бүлийн төлөөлөл болсон 40 гаруй иргэн оролцлоо.
