Салбарын хяналтын газрын төлөвлөгөө болон Соёл,урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу соёлын хяналтын чиглэлээр соёл,урлагийн 10 объектод гүйцэтгэлийн хяналт шалгалт хийгдэв.
Гүйцэтгэлийн хяналт шалгалтаар холбогдох хяналтын хуудасны үнэлгээгээр 7 дунд, 3 бага эрсдэлтэй үнэлэгдсэн бөгөөд хяналтын явцад 50 албан тушаалтанд, 5 иргэнд эрсдэл бууруулах, салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.