“МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран “Монгол Улсын Иргэний андгай өргөх ёслол”-ыг зохион байгууллаа.
Энэ онд Баян-Өлгийн аймгийн хэмжээнд 1260 хүүхэд 16 нас хүрч байгаа. Тэдний төлөөлөл болсон 25 хүүхэд энэхүү арга хэмжээнд оролцож, хариуцлагатай, ухамсартай, ёс суртахуунтай иргэн байна гэдгээ илэрхийлэн Монгол улсын иргэний андгай өргөлөө.
Энэ үеэр 16 настуудын төлөөлөл болсон 25 хүүхдэд “Монгол улсын иргэний үнэмлэх”-ийг нь батламжийн хамт гардуулан өгч, хүсэл тэмүүллээр дүүрэн цаашдын зорилго, сурлагад нь амжилт хүслээ
“Монгол улсын иргэний андгай өргөх ёслол” нь 16 настнуудын хувьд түүх соёлоо дээдэлсэн, эх оронч үзэлтэй, хариуцлагаа ухамсарласан иргэн болон төлөвшихөд чухал ач холбогдолтой.

You May Also Like