“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян” дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25–наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулагддаг уламжлалтай. Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилготой уг аянд Монгол Улс 1997 оноос нэгдэн, зохион байгуулж ирсэн.
Энэ жил “Технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэхэд нэгдье” уриан дор тэмдэглэж байна. Технологийн өргөн хэрэглээ нь жендэрт суурилсан хүчирхийллийн шинэ хэлбэрүүдийг бий болгож байгаа ба дижитал платформыг буруугаар ашигласнаас үүдэлтэй өсөн нэмэгдэж буй асуудал юм.
Иймд та бүхнийг технологи ашиглан үйлдэгдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үйлсэд идэвхтэй оролцож, 16 хоногийн аянд нэгдэхийг уриалж байна.





