Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд аймгийн Засаг даргатай байгуулсан 2025 оны хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй зочид буудал, дэн буудлуудын барилга байгууламж, үйлчилгээний чанар, эрүүл ахуйн нөхцөл байдал, стандартын хэрэгжилтэд хяналт тавих шалгалтыг аймгийн Засаг даргын 2025 оны 04-р сарын 18-ний өдрийн А/304 тоот захирамжаар ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг байгуулж, шалгалтыг зохион байгуулав.
