Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Баян-Өлгий аймаг байгуулагдсаны 84 жилийн ой, Монгол улсад орчин цагийн музей үүсэж хөгжсний 100 жилийн ойг угтаж аймгийн музейгээс зохион байгуулж буй “МОНГОЛ БАХАРХАЛ” уран зургийн үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд аймгийн Соёл, урлагийн газрын соёл, урлагийн хэлтсийн дарга Ч. Өлзийтунгалаг, аймгийн соёл, урлагийн байгууллагууд, Урчуудын холбооны төлөөлөлүүд, гадаад дотоодын үзэгчид оролцлоо.
Тус үзэсгэлэнгийн зорилго нь Музейн сан хөмрөг дэх зураачдын бүтээлүүдийг үзүүллэгийн эргэлтэнд оруулах, гадаад дотоодын музейн үзэгчдэд сурталчлах, орон нутгийн байгаль, түүхийн талаар музейн аялагчдад танилцуулахад оршсон болно.
Энэ удаагийн үзэсгэлэнд ОХУ- ын урчуудын холбооны гишүүн, зураач, Ф.С.Торхов, В.Ельников, А.Е.Нуриманов, Монголын нэрт зураач Л.Равдан, Л. Гаваа, С. Алтангэрэл, Я. Бат- Ирээдүй, тус аймгийн зураачид Б.Муса, З.Капитан, Р.Өмирзах, А.Шадет зэрэг зураачдын 50 гаруй шилдэг бүтээлүүд оролцож байгаагаар онцлог болж байна.
Үзэсгэлэн 7 дугаар сарын 8-ны өдрөөс эхлэн 8 дугаар сарын 01-ний хүртэл наадамчин олонд сурталчлагдана.
Та бүхэн өргөнөөр ирж сонирхоно уу.