“МОНГОЛ ДАРХНЫ УЛАМЖЛАЛ, ШИНЭЧЛЭЛ” АНХДУГААР ЧУУЛГАН УЛААНБААТАР ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Монгол дархны уламжлал, шинэчлэл” анхдугаар чуулганд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн өвлөн уламжлагч, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч, эрдэмтэн судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл 800 гаруй хүн оролцож салбар дундын бодлогын цогц шийдлийг дэвшүүлж, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, өвлөн уламжлагч иргэдийн хамтын оролцоог тодорхойлохоос гадна хөгжлийн олон талт санаачилгыг тоймлон хэлэлцлээ. Түүнчлэн тус чуулганаас уран дархны уламжлалт мэдлэг, арга ухааныг хамгаалах, хөгжүүлэх, хууль эрх зүйн орчны уялдааг сайжруулахад чиглэсэн зөвлөмжийг гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулан, оролцогч талуудад уламжлахаар шийдвэрлэв.
Баян-Өлгий аймгаас “Монгол дархны уламжлалт арга ухаан” өвийг эзэмшсэн 21 өвлөн уламжлагч Соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй байдаг бөгөөд тэдний төлөөлөл болох А.Игор энэхүү арга хэмжээнд оролцлоо.
 

You May Also Like