Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төлөвлөгөөт хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын ажлын хэсэг сумдын соёлын төвүүдэд салбарын байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдал, цаашид орон нутагтаа шийдвэрлэж болох тулгамдсан асуудлуудаар онлайн хурал хийж зөвлөгөө өгөв. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын үйл ажиллагаа үргэлжилж байна.




