Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Салбарын хяналтын газрын дарга, улсын ерөнхий байцаагчийн баталсан 05-00-00-001/01 дугаартай удирдамжийн дагуу аймгийн төвийн соёл, урлагийн 8 хяналтын объектыг хамруулан тэдгээрийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийгдэв.
Шалгалтаар зөрчил гаргасан хүн, хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч, хугацаатай үүрэг даалгавар өгч, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, цаашид давтан гаргахгүй байх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр ханган ажиллав.
