Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй 37 дахь удаагийн хаврын “Номын баяр-2025” арга хэмжээний хүрээнд Өлгий сумын Засаг даргын Тамгын газар, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран 2025 оны 5 дугаар сарын 17-нд дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан “Харандааны хошигнол” сэдэвт уулзалт, шог зургийн үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа.
