НҮҮДЭЛЧИН ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БАГ БҮРЭЛДЭХҮҮН АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Нүүдэлчин дэлхийн соёлын фестивальд Баян-Өлгий аймгийн төлөөлөл 50 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо. Тэд казахын аман аялгуу айтыс, домбор, цуур, хобыз, прима зэрэг хөгжмийн тоглолт, ардын дуучин, бүжиг, хөөмий, товшуур, экел, тууль, ерөөл зэрэг соёлын өвийг үзүүлэв. Мөн урианхайн бий биелгээ, газар шинжих уламжлалт мэдлэг, бүргэдээр ан ав хийх урлаг, казах уран дарханы бүтээл, эсгий ширмэл, казах гэр, модон сийлбэр, тува үндэсний хувцас урлал зэрэг олон төрлийн өв соёлоо сурталчлан оролцлоо

You May Also Like