Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 8 дугаар сарын 25-ны 25 дугаар зарлигийн дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдрийг Эх хэлний өдөр болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн “Эх хэл”-ний өдрийг угтаж аймгийн СУАЖЗГ болон аймгийн хэлний бодлогын салбар зөвлөлийн санаачилгаар Ерөнхий боловсролын 3-р сургуулийн Монгол хэл, бичгийн багш М.Алтанзулыг урьж төрийн албан хаагчдад “Үндэсний бичиг сурах хэрэгцээ, шаардлага, Үндэсний бичгээр уншиж бичиж сурахад анхаарах зүйл” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд сургалтад оролцогчдын дунд цахимаар эх хэлний мэдлэгээ сорих уралдаан зохион байгуулж эхний байранд шалгарсан албан хаагчдад багшийн зүгээс бяцхан дурсгалын зүйл гардууллаа.
