“Нийтээрээ тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн дагуу “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2025” нийтээрээ тэмдэглэх өдрийн хүрээнд Соёл, урлаг, аялал жуулчлал залуучуудын газар, Өлгий сумын Засаг даргын тамгын газар, аймгийн Нийтийн номын сан хамтран төрийн албан хаагчдын дунд “Үндэсний бичгийн уралдаан” зохион байгууллаа. Энэ жилийн төрийн албан хаагчдын дунд зохион байгуулсан “Үндэсний бичгийн уралдаан”-д нийт 11 байгууллагын 14 баг идэвхтэй оролцлоо. Энэ нь жил ирэх тусам үндэсний бичгийг эзэмших, хэрэглээнд нэвтрүүлэх сонирхол, оролцоо улам бүр нэмэгдэж байгааг тодорхой харуулж байна. Уралдаанд оролцогчдын тоо, чанар жил ирэх тусам өсч байгаа нь төрийн албан хаагчдын дунд үндэсний бичгийн мэдлэг, чадвар, хандлага сайжирч байгаагийн илрэл юм.
