Эрхэм хүндэт театрын уран бүтээлчид, үзэгчид та бүхэндээ дэлхийн театрын өдрийн мэнд дэвшүүлье!
Театр бол хүний сэтгэл, оюун ухаан, харах өнцөг, мэдрэмжийг өргөн хүрээнд нээдэг урлагийн гайхамшигт төрөл юм. Энэ өдөр дэлхий дахинаа урлаг, соёлын үнэ цэнэ, театрын уран бүтээлчдийн оюун санааны нөр их хөдөлмөрийг хүндэтгэн тэмдэглэдэг.
Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр нь он цагийн урсгалтай хөл нийлүүлэн, орон нутгийн соёл, урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд театрын хамт олон, уран бүтээлчдэд талархал илэрхийлж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
