“Монгол гэр” үзэсгэлэнд амжилттай оролцлоо

Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйлийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Монгол гэр” үзэсгэлэнд зориулан уламжлалт гар урлалын ай савд хамаарах “Казах гэрийн уламжлалт урлал”-ын төрлөөр 8 ханатай гэр, гэрийн тавилга эд хэрэгслийг орон нутгийн өв, соёлын онцлогийг цогц байдлаар илэрхийлэх зорилгоор хийлгэж, тус үзэсгэлэнд “Алтайн оргил Казах өргөө” нэртэй боловсролын 5 хөтөлбөрийг Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд 2024 оны 05 дугаар сарын 04-12-ны хооронд амжилттай хэрэгжүүлэн ажиллав.
СББӨ-ийн 7 ай савын хүрээнд дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэв. Үүнд: 
 Уламжлалт гар урлалын ай савд багтах “Казах гэрийн уламжлалт урлал”
 Уламжлалт гар урлалын ай савд хамаарах “Казах уламжлалт хувцас урлал”
 Уламжлалт арга ухааны ай савд хамаарах “Шувуулахуй буюу бүргэдээр ан ав хийх”
 Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлагын ай савд хамаарах “Шагайгаар тоглох, наадах” мөн хөлөгт ба өрөгт тоглоомын төрөлд хамаарах “9 хоргол”
 МУ-ын Үндэсний номын сантай хамтран “Монгол гэр”-тэй холбоотой танин мэдэхүйн асуулт хариулттай хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ.
Түүнчлэн Казах гэрийн онцлог, гэрийн тавилга эдлэл хэрэгсэл тэргүүтэй үзэсгэлэнд дэглэгдсэн зүйлсийг урлах уламжлалт арга ухаан, түүний утга бэлгэдлийг олон нийтэд тайлбарлан таниулахын зэрэгцээ бэлтгэн боловсруулсан дээрх боловсролын хөтөлбөрүүдийн хүрээнд олгох мэдлэг, мэдээллийг СӨБ, ЕБС-ын сурагчид, насанд хүрэгчид мөн гадаадын аялагчдад зохион байгуулалттай хүргэж, орон нутгийн онцлог хийгээд СББӨ-ийг түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулах тус арга хэмжээг МУ-ын Үндэсний номын сантай хамтран олон нийтэд хүртээмжтэй байдлаар зохион байгууллаа.
2024 оны 05 дугаар сарын 04-12-ны хооронд Баян-Өлгий аймгийн “Алтайн оргил Казах өргөө” үзэсгэлэнг нийтдээ 8000 гаруй үзэгчдэд хүргэж ажилласан байна.

You May Also Like