“Ай-Ти-Эм Монголиа-2025” үзэсгэлэн нь Монгол улсын хамгийн том аялал жуулчлал үзэсгэлэн төдийгүй, 21 аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж орон нутгийнхаа аялал жуулчлал үйлчилгээний байгууллагууд бүтээгдэхүүн, өв, соёл, урлаг уран бүтээл болон эвент арга хэмжээгээ сурталчлан таниулахаас гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид аяллын маршрут, шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ, хэлэлцээр хийх, гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдах чухал арга хэмжээ бөгөөд 1999 оноос хойш Баян-Өлгий аймаг уг үзэсгэлэнд тогтмол оролцож ирсэн ба 2025 онд анх удаа “Түнш аймаг”-аар сонгогдсон нь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжил, орон нутгаа сурталчлан таниулах онцгой ач холбогдолтой юм.
“Ай-Ти-Эм Монголиа-2025” үзэсгэлэн 2025 оны 10 дугаар сарын 24,25,26-ний өдрүүдэд Улаанбаатар хотын Мишээл экспо төвд зохион байгуулна



