АЙМГИЙН ТҮҮХ, СОЁЛЫН ҮЛ ХӨДЛӨХ ДУРСГАЛЫН БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЛИЙН САНГ БАЯЖУУЛАХ, НӨХӨН БҮРДҮҮЛЭЛТ ХИЙХ АРГА ЗҮЙН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Тус цахим сургалт нь “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын улсын тооллого”-ын бэлтгэл ажлын хүрээнд дэд системд нөхөн бүрдүүлэлт хийх, цаашид мэдээллийг баяжуулах, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг “Соёлын өвийн бүртгэл, түүнд дагалдах хэрэглэгдэхүүн нь лавлагаа, мэдээллийн хувьд нэгдмэл цогц байх нөхцөлийг бүрдүүлнэ” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 хэсэг “… түүх соёлын үл хөдлөх дурсгалын тооллогыг таван жил тутам, … соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргатай хамтран зохион байгуулна” гэж заасны дагуу 2027 онд зохион байгуулагдах улсын тооллогын бэлтгэл ажлыг хангаж дэд системд бүртгэлтэй түүх, соёлын дурсгалт газар болон дурсгалын бүртгэлийг нягтлан шалгаж, мэдээллийн үнэн зөв, бүртгэх зорилготой юм.

You May Also Like