“СОЁЛЫН ӨВ” УЛСЫН ОЛИМПИАДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА.

СУИС-ийн Соёлын сургуулиас санаачлан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соёлын өв” улсын олимпиадад Өлгий сумын ЕБ-ын 3 дугаар сургуулийн сурагч А.Абдуллин амжилттай оролцож дэд байранд шалгарлаа. Тус уралдаанд амжилттай оролцсон оролцогч болон түүнийг бэлтгэсэн Түүх, нийгмийн ухааны багш Б.Алтансара нарт шагналыг албан ёсоор гардуулав.
Тус уралдааны III-р шатанд улсын хэмжээнд 20 илтгэлийг шалгаруулсан бөгөөд шүүгчид оролцогчдын рийл бичлэг буюу бүтээлч цахим контентын агуулга мөн илтгэлийн танилцуулга, илтгэх ур чадвар, бүтээлч байдлыг үндэслэн дүгнэж шагналт байрын эздийг тодруулсан байна.

You May Also Like