Сүмбэр Алтайн нөмөр нөөлөгт зуун зууныг өртөөлөн аж төрсөн олон угсаатны бүлгүүдийн өв, соёл, цадиг түүх нь та бидний бахархах үнэт зүйл мөн билээ.
Бид “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Соёлын яамны стратеги төлөвлөгөө, Баян-Өлгий аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 онд хэрэгжүүлэн ажиллах “ХӨГЖИЛД ТЭМҮҮЛСЭН БАЯН-ӨЛГИЙ” үйл ажиллагааны хөтөлбөр болон бусад хууль тогтоомжоор батлагдсан бодлогын баримт бичгүүдийг хэрэгжүүлэн ажиллаж, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, өв уламжлалаа хадгалан хамгаалах, сурталчлан таниулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дамжуулан орон нутгийн эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд Соёл, урлагийн газрын 2022-2025 оны стратеги төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж байна. Цаашид соёлын салбарын хөгжилд та бүхний санал санаачлаг, идэвх оролцоо, хамтын ажиллагаа туйлаас чухал тул хамтран ажиллахад таатай байх болно.
Энэхүү цахим хуудас нь та бидний соёлын салбарын өдөр тутмын мэдээ, мэдээлэлтэй танилцах, хамтын ажиллагааны талбар болно гэдэгт итгэлтэй байна.
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН СОЁЛ, УРЛАГИЙН ГАЗРЫН ДАРГА
КАЗБЕКИЙН БЕКЖАН