ЭД ХӨРӨНГИЙН УЛСЫН ҮЗЛЭГИЙН ХЯНАЛТЫН ТООЛЛОГОД АМЖИЛТТАЙ ХАМРАГДЛАА

Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Засгийн газрын 238 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын 2026 оны А/423 дугаар захирамжийг тус тус үндэслэн Орон нутгийн өмчийн газрын даргын 2026 оны А/11 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт эд хөрөнгийн улсын үзлэгийн хяналтын тооллого зохион байгууллаа.
Тус газрын эд хөрөнгийн бүртгэл, тооллогын ажлыг хянан шалгаж, улсын үзлэгийн дүнгээр “Сайн” үнэлгээтэй дүгнэгдлээ.
Энэхүү үр дүн нь байгууллагын эд хөрөнгийн бүртгэл, ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, төрийн өмчийн үр ашигтай, хариуцлагатай хэрэглээг төлөвшүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааны үр дүн юм

You May Also Like