“СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР-2024” АЯНЫ ХҮРЭЭНД ЦЭНГЭЛ СУМЫН СОЁЛЫН ТӨВӨӨС ДАРААХ АРГА ХЭМЖЭЭНҮҮДИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Соёлын бүтээлч сар-2024” аяны 3 дахь долоо хоногт соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор дараах арга хэмжээнүүдийг зохион байгууллаа.
1.”Түүхэн хүмүүнээс суралцахуй” уриан дор тус сумын нэрт хөөмийч Б.Папизаны шавь хөөмийч, өвлөн уламжлагч Д. Батсүхийн уран бүтээлийг хойч үед уламжлуулах, өвлөн уламжлагчийг алдаршуулах зорилгоор уулзалт ярилцлага, урлагийн тоглолт зохион байгуулав.Уг арга хэмжээнд сумын хүүхэд, залуучуудын оролцоотойгоор амжилттай зохион байгуулагдлаа. Нийт хамрагдсан иргэдийн тоо 560 байна.
2. Сум орон нутгийн соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, хамтран ажиллах мөн “Бренд бүтээгдэхүүн” бий болгох зорилгоор соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч 10 иргэн, 2 аж ахуйн нэгжийн 30 гаруй төрлийн гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргалаа. Тус арга хэмжээнд нийтдээ 460 иргэн хамрагдав.
3. Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаатай хамтран орон нутгийн байгаль хамгаалагчид, ЕБС-ийн 10,11,12-р ангийн сурагчдыг хамруулан
“Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт хамгаалалт” сэдвээр ярилцлага хийж, хүүхэд, залуучуудад соёлын өвийг хайрлан хамгаалах, соёлын өвийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч ажиллалаа. Мөн улс, аймгийн хамгаалалттай дурсгалуудын хадгалалт хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд 6 дурсгалт газрын хадгалалт, хамгаалалтыг сайжруулан иргэдтэй хамтран ажиллах гэрээ хийж ажиллаа. Уг арга хэмжээнд нийтдээ 160 гаруй иргэн хамрагдлаа.

You May Also Like