ШИНЭ НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО.

Аймгийн нийтийн номын санд Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан Шинжлэх Ухааны Академийн харьяа Баян-Өлгий аймаг дахь Нийгэм, эдийн засгийн судалгааны төв/хуучнаар/-ийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, биологийн шинжлэх ухааны доктор, профессор У.Бекет “Алтай Таван Богдын Байгалийн Цогцолборт газар“ нэртэй шинэ номын нээлт боллоо.
Тус номын нээлтийг Соёл, урлаг аялал, жуулчлал, залуучуудын газрын дарга К.Бекжан, Монгол алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны дарга А.Айдынасхар, доктор, профессор У.Бекет, Нийтийн номын сангийн дарга Д.Алтынгүл нар нээж үг хэллээ.

You May Also Like