Баян-Өлгий аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, аймгийн гэрэл зурагчдын “Эв нэгдэл холбоотой хамтран “БАЯН-ӨЛГИЙ- ӨМНӨ БА ОДОО” гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Тус үзэсгэлэнд Баян-Өлгий аймгийн түүхэн он жилүүд, ахуй соёлын өнгөрсөн ба орчин цагийн хөгжлийг гэрэл зургийн ховор цуглуулгаар дамжуулан харуулах зорилгоор 40 орчим зураг дэлгэгдсэн.
Мөн тус үзэсгэлэнгийн үеэр ” PHOTO WEEK 2025” уралдааны аймгаас шалгарсан шилдэг 5 бүтээлийг үзэгчдэд хүргэж, оролцогчдыг шагнаж урамшуулав.
Шалгарсан бүтээлүүд бүсийн шалгаруулалтад оролцоно.
