“Youth Power Bayan-Ulgii – 2025; Байгальд ээлтэй залуусын чуулганыг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн хурлын зааланд амжилттай зохион байгууллаа. Чуулганы нээлтэд аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Адилбиш, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын дарга К.Бекжан нар оролцож чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
“Youth Power Bayan-Ulgii-2025" Байгальд ээлтэй залуусын чуулганд аймаг, сумын 21 ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 80 манлайлагч сурагчдад байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг олгож, хувь хүний хөгжил, ур чадварыг нь дэмжих замаар нийгэмд оролцоотой, хариуцлагатай,
байгальд ээлтэй иргэн бэлтгэх, сурагчдын оролцоог хангах, байгаль орчинд тулгамдаж буй асуудалаа хэлэлцэн чуулав.
