Монголын номын сангуудын консерциумаас жил бүр номын сан, мэдээллийн төвүүдийн хамтын ажиллагааг дэмжих, номын санчдыг чадавхжуулах, хөгжүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Номын сангуудын спортын 16 дахь их наадам”-ыг Баян-Өлгий аймагт 27, 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Номын санчид волейбол, сагсан бөмбөг, ширээний теннис, дартс, олс таталт зэрэг спортын 5 төрлөөр өрсөлдөх юм.
