СОЁЛ, УРЛАГИЙН АЖИЛТНЫ ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН “БИД СОЁЛЫН САЛБАРЫНХАН” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Засгийн газрын 2010 оны 172 дугаар тогтоолоор батлагдсан “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-д заасан дагуу жил бүрийн 9 дүгээр сарын 2 дахь долоо хоногийн ням гаригийг “Соёл, урлагийн ажилтны өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.
Тус өдөрлөгийг тохиолдуулан аймгийн төв талбайд 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, Нийтийн номын сан, аймгийн Музей, Хөгжимт драмын театр, Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргаа, Сумдын соёлын төвүүд хамтран зохион байгуулав.
Соёл, урлагийн үйл ажиллагааг тэгш хүртээмжтэй хүргэн хөгжүүлэх, иргэдийн оюуны соёлын хэрэгцээг хангах, соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж буй соёлын ажилтан, уран бүтээлч, ахмадууд, урчууд, өвлөн уламжлагчид Та бүхэндээ “Соёл, урлагийн ажилтны 32 дахь өдөр”-ийн баярын мэндийг хүргэе.

You May Also Like