Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан “Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам”, Соёлын сайдын 2023 оны А/317 дугаар тушаал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 тушаал, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын удирдамжийн дагуу аймгийн Засаг даргын 2025 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн А/747 дугаар захирамжаар байгуулагдсан салбар комисс тус аймгийн Музейд улсын тооллогын ажлыг 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр эхлүүллээ.




