Монгол угсаатны соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээг жил бүрийн сар шинийн баярыг угтан зохион байгуулдаг бөгөөд оролцогчдын цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа билээ. 17 дугаар жарны гал морин жилийн сар шинийн баярт зориулсан уламжлалт наадгайн Үүшүүрийн төрөлд 18 баг, Хорол наадгайн төрөлд 24 баг, оролцогчид бүртгүүлж, ЕБ-ын 2 дугаар сургуулийн Г байрны спорт зааланд эхэллээ.
Мөн тус арга хэмжээнд дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан аймгийн Засаг даргын Тамгын газар болон үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангаж, дэмжсэн ЕБ-ын 2 дугаар сургуулийн захиргаа, тус сургуулийн багш, өвлөн уламжлагч М.Бямбасүрэн, Ц.Одсүрэн нарт талархал илэрхийлье.
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ




