XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Баян-Өлгий аймгийн уран бүтээлчид “Амар мэнд үү” нэртэй дуун цэнгүүн болон бийрэн бичлэгийн үзэсгэлэнг аймгийн Хөгжимт драмын театрт амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээ нь сар шинийн баярын уур амьсгалыг бүрдүүлж, үндэсний өв соёл, урлагийн гайхамшгийг олон нийтэд хүргэсэн өргөн цар хүрээтэй соёлын үйл ажиллагаа боллоо.
Тоглолтод:
МУСТА дуучин С.Лайла
МУСТА дуучин Д.Гэгээнбаяр
Бийч, Ардын авьяастан С.Хулан
Тува хөөмийч, хуурч О.Сүбэдэй
Урианхайн уртын дууч Б.Ариунзул
Дуучин А.Алтынбек
МУСТА хөтлөгч, дуучин Н.Энхбаяр
Дуучин С.Бат-Уул
Дуучин Х.Ербулан
Хөгжимчин, дуучин Б.Мягмаржав
Уран бүтээлч Б.Нармандах
Уран бүтээлч Г.Цацрал
Дуучин М.Бержан
“Хуралай” бүжгийн хамтлаг
зэрэг аймгийн болон орон нутгийн шилдэг уран бүтээлчид оролцож, үзэгч түмэндээ ая дуу, бүжиг, язгуур урлагийн сор бүтээлүүдээс өргөн барилаа.
Мөн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан бийрэн бичлэгийн үзэсгэлэнд Өлгий сумын Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн Монгол хэл, бичгийн багш М.Алтанзул, 2 дугаар сургуулийн Монгол бичгийн багш Н.Ариунзаяа нар уран бүтээлээ дэлгэн толилуулж, үндэсний бичиг соёлыг сурталчлан таниулсан нь үзэгчдийн талархлыг хүлээлээ.
Сар шинийн баярыг угтан зохион байгуулсан энэхүү соёлын арга хэмжээ нь иргэд, залуусын үндэсний бахархлыг сэргээж, уламжлал соёлоо дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлсэн онцлох үйл явдал боллоо.




