“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГ АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

Уг наадмыг 2026 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан, 102 улс хамтран тэмдэглэж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, түүнчлэн Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх тухай” конвенцын талуудын 17 дугаар бага хурлын үеэр нүүдэлчин монголчуудын уламжлалт мэдлэг, арга ухаан, аж төрөх аргыг сурталчлан таниулах зорилгоор зохион байгуулагдсан нь онцлог байв. Мөн цаашид энэхүү фестивалийг олон агуулга, хэлбэрээр баяжуулж, цар хүрээг нь улам бүр өргөжүүлэн дэлхий дахинд нүүдэлчдийн нэрийн хуудас болсон олон улсын томоохон арга хэмжээ болгон хөгжүүлэхийн төлөө зорьж ажиллахаа салбарын сайд илэрхийлэв.

You May Also Like